Monday, October 8, 2012

10 сартай


Өнөөдөр 7р сарын 5 юм байна. Охин маань тун удахгүй 5 хоногийн дараа 10 сар хүрэх нь дээ. Миний охин гайхамшигтай адтай охин хэхэ. Үнэхээр инээдтэй элэг аваад хаячихдагийн. Сая нэгдэхь өдөр гулсуур дээр тоглуулсан чинь гулсуур дээр тоглож байгаа нь үнэн инээдтэй. Айлын хүүхдүүд зүгээр л жамаараа гулгаж байхад манай охин л гэж нэг хүн ганцаараа байдгаараа амаа том ангайж байгаад л инээгээд л тэгсэнээ нээх хүн хүн рүү харж НАНАНАНАНА гэж ярьж инээгээд л ёстой хөөрхөн. Хүн бүр харж миний охины сэргэлэн цовоо содон сонин гэдгийг нь гайхаад л байсан даа.

Миний охин гайхамшигтай хөгжлөөс:
-       - 9 сар хагастайд нь дээд талын шүд цухуйсан. Одоо тэр шүд нь улам хөөрхөн гарчихсан ингээд миний охин 4 хөөрхөн эгдүүтэй цахиуртай болж байна даа.

Ингэж бичээд л би охиныхоо 10 сартайгаас хойш 1 сар 1 ой хүртэл юу ч бичээгүй байна. Үгүй ээ мөн залхуу ээж шүү.

Friday, July 20, 2012

Хүүхдийн өсөлтөнд чухал 3 үеийг бүү алдаарай

Хүүхдийн өсөлтөнд чухал 3 үеийг бүү алдаарай

Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай нялх үе , бага насны үе болон шилжилтийн - өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг . 2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг . Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .

Thursday, July 12, 2012

Xeregtei medeelel

http://www.eejbolloo.mn/index.php/family/family/parents/715-huuhdiin-asargaatai-xolbootoi-8-tashaa-oilgolt

Wednesday, June 13, 2012

Бидний охин 9 сартайдаа


Ээж нь охиндоо хайртайгаа ...
Үр минь, нар минь, айлгүй бяцхан гүнжхэн минь, бяцхаан хөөрхөн чарлаа минь 9 сар хүрлээ. Хурдан ч юм шиг, удаан ч юм шиг. Охиндоо зориулж өдрийн тэмдэглэл хөтлөнөө гэчихээд бараг 5 сар хөтлөөгүй зав гараагүйг бодвол цаг хугацаа хурдан л өнгөрөөд байх шиг байна даа.

Wednesday, March 14, 2012

Охин маань 6н сартайдаа

Энэ 1 дэхь өдөр /3-р сарын 12/ ээж охин тэврэлдэж аваад өрхийн эмнэлэгтээ очиж жин, өндөрөө үзүүллээ. Миний охины жин 7 кг, өндөр 68 см байна.
Ээжийнхээ гэдэснээс 2.700 кг бяцхан жижигхээн чөргөр бор үр гарч байсныг бодвол том болсоон. Улам л эгдүйтэй болж царай ороод л. айлгүй гэж жигтэйхэн. Ойр орчмынхоо хүмүүсийг бүүр дуудаж байгаад л өөр руу харангуут угтаж ирж айлгүйтэж чанга чангаар ход ход хийтэл инээнэ.

Friday, March 9, 2012

6 сар хүрлээ


6 сар
Ээж охин хоёр бүтэн 6 сарын аялалыг амжилттай хийсэн байна. Үр нь ээжийнхээ халуун хэвлийнээс амь тасалж гарахдаа ямархан бяцхан амьтан байлаа. Бяцхаан гартай, бас бяцхаан хөлтэй, тэгсэн хирнээ өөртөө томдсон гэмээр хамар бас чанга дуутай байсан сан.
Гэтэл одоо. Өдрөөс өдөрт улам үзэсгэлэн гоо болоод л байна даа. Нөгөө Болдоо гэдэг нэрийг зүүлгэх шахсан шоовдор хамар харин ч хамгийн гоё нь бас хамгийн ихээр хайр татсан хараад л баймаар шонтгор болж байна гэж жигтэйхэн.

Wednesday, February 8, 2012

2012-02-09

Хүүе яаасан хурдан юм вээ. Миний охин маргааш 5 сар хүрэх нь.
Одоо миний охин ээжийгээ маш сайн таньдаг болсон. Мөөмөндөө их хайртай болсон. Хамт байдаг хүмүүсээ сайн танихаас гадна танихгүй хүмүүсээсээ бас жаахан бишүүрхэдэг болсон.

Хажуу тал руугаа чөлөөтэй эргэдэг болоод байгаа. Одооноос газарт юм дэвсээд хэвтүүлж байхгүй бол хаа хамаагүй эргэж хөрвөөд орноос бол унчихаар гэмтэй болсон шүү. Дэрээр эвүүлээд их хөөрхөн суунаа.
Кашаа бас их сайн иднэ. Энэ долоо хоногийн нэг дэхь өдрөөс 6-нээс эхлээд бид хоёр герман Д витамин уудаг болоод байгаа.


Одоо шөнийн 2 цаг болж байхад ээжийнхэн нойр хүрэхгүй. Аав нь бас л 10н жилийхэнтэйгээ уулзана гээд л гараад явсан одоо хүртэл ирээгүй л байна даа.