Thursday, May 26, 2011

Сайн уу алаг үр минь

Ээж аав хоёр нь чамдаа зориулаад ийм блог нээсэн. Ааваас нь асуугаагүй л дээ. Гэхдээ мэдээж дуртай л нээх байсан байх даа.
Энэ блогтоо ээж нь чамтайгаа холбоотой бүх зүйлсийг тэмдэглэх болноо.
Блогийнхоо загварыг иймэрхүү сонгочихлоо.
Таалагдаж байна уу. Ээж аав хоёр нь чамайг яг энэ блогний толгойн зураг дээр байгаа шиг ийм сайхан эрүүл орчинд эрүүл энх сайн хүн болж хүмүүжээсэй гэж хүсэж байгаа.
Яаахав таалагдахгүй бол гарч ирэхээр чинь асууж байгаад солиноо.
Чи минь одоо ээжийнхээ гэдсэнд амар тайван бойжиж байгаа орчлонд мэндлэхэд 3 сар үлдсэн байна шүү дээ. Цаг хугацаа ч хурдан юмаа.
Ээж аав хоёр чамайгаа гэдсэн дотроо эсэн мэнд амар тайван бойжиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байгаа шүү.
Ээж нь өдөр бүр идэж байгаа хоолондоо маш их анхаарч байгаа шүү.
Хамгийн сүүлд чинийхээ гэдсэн дотор байгааг 4 сарын 29нд харсан. Одоо энэ хагас сайнд ахиад нэг харнаа.
Чамайгаа чанга тэврэн үнсэхийг яаасан их хүсэж байнаа.

0 comments:

Post a Comment