Wednesday, February 8, 2012

2012-02-09

Хүүе яаасан хурдан юм вээ. Миний охин маргааш 5 сар хүрэх нь.
Одоо миний охин ээжийгээ маш сайн таньдаг болсон. Мөөмөндөө их хайртай болсон. Хамт байдаг хүмүүсээ сайн танихаас гадна танихгүй хүмүүсээсээ бас жаахан бишүүрхэдэг болсон.

Хажуу тал руугаа чөлөөтэй эргэдэг болоод байгаа. Одооноос газарт юм дэвсээд хэвтүүлж байхгүй бол хаа хамаагүй эргэж хөрвөөд орноос бол унчихаар гэмтэй болсон шүү. Дэрээр эвүүлээд их хөөрхөн суунаа.
Кашаа бас их сайн иднэ. Энэ долоо хоногийн нэг дэхь өдрөөс 6-нээс эхлээд бид хоёр герман Д витамин уудаг болоод байгаа.


Одоо шөнийн 2 цаг болж байхад ээжийнхэн нойр хүрэхгүй. Аав нь бас л 10н жилийхэнтэйгээ уулзана гээд л гараад явсан одоо хүртэл ирээгүй л байна даа.

0 comments:

Post a Comment