Friday, March 9, 2012

6 сар хүрлээ


6 сар
Ээж охин хоёр бүтэн 6 сарын аялалыг амжилттай хийсэн байна. Үр нь ээжийнхээ халуун хэвлийнээс амь тасалж гарахдаа ямархан бяцхан амьтан байлаа. Бяцхаан гартай, бас бяцхаан хөлтэй, тэгсэн хирнээ өөртөө томдсон гэмээр хамар бас чанга дуутай байсан сан.
Гэтэл одоо. Өдрөөс өдөрт улам үзэсгэлэн гоо болоод л байна даа. Нөгөө Болдоо гэдэг нэрийг зүүлгэх шахсан шоовдор хамар харин ч хамгийн гоё нь бас хамгийн ихээр хайр татсан хараад л баймаар шонтгор болж байна гэж жигтэйхэн.

Бас миний охин өдөр бүр л өөр өөр юм сурчихсан байхын. Одоо бол хоолондоо цадахаар тургина яг л бяцхан луу шиг.
Бас ганцааранг нь орхихоор уурлана ээжийгээ дуудаж уйлна.

Миний охин зүүн тийшээгээ илүү сайн хөрвөөнө. Орон дээр тавихад осолтой болсон гэж жигтэйхэн. Хөөрхөн гүнжийн орон дээр нь тавьчихаар хөлөө савлаад л хөгжилтэй нь аргагүй хэвтэнэ.
Өөрөө өчүүхэн жоохноо мэдэхгүй бас нэг жижигхэн юм тэвэрчихнэ. Чебурашкагаа ямар эвлэг тэврэнэ гээч. Тэрэндээ маш дуртай.

Хоол
Ховдог охин минь одоо хоолондоо маш сайн байгаа. Ээж нь онц дүн тавина шүү. Бас одоо 20 хоног овьёосны кашийг маш сайн идэж байна. Өдрийн гурваар ямар ч байсан нэг дор 50 граммаа сайн идээд байгаа даа. Ээж нь маргаашнаас хоолонд оруулнаа. Гоё бантан хийж өгөөд бага багаар идүүлээд байхаар шийдсэн шүү.

Нэг үгээр миний охин энд байгаа бүх зүйлийг хийж чадаж байгаа. Одоо бор хоолондоо л амжилттай орох үлдээд байна даа. 





Миний бяцхан охин эрүүл саруул байгаасай. Хайртай шүү Охиндоо.

0 comments:

Post a Comment