Wednesday, June 13, 2012

Бидний охин 9 сартайдаа


Ээж нь охиндоо хайртайгаа ...
Үр минь, нар минь, айлгүй бяцхан гүнжхэн минь, бяцхаан хөөрхөн чарлаа минь 9 сар хүрлээ. Хурдан ч юм шиг, удаан ч юм шиг. Охиндоо зориулж өдрийн тэмдэглэл хөтлөнөө гэчихээд бараг 5 сар хөтлөөгүй зав гараагүйг бодвол цаг хугацаа хурдан л өнгөрөөд байх шиг байна даа.

Бяцхан сайхан үрээ хүнд харуулаад ажлаа хийдэг болсоноос хойш 2 сар болох гэж байна. Анх 4 сард ажилдаа орж байлаа даа. Гэтэл одоо аль хэдийн 6 сар дундаа орчихжээ.  Азаар охинд маань сайн асрагч нар таараад миний охиныг сайн л харж байна даа. 6 сар сонгуулийн сар аав нь сонгуулиар хөдөө яваад 6 сарын сүүлээр ирнэ. Ээж охин хоёр бараг нэг сар гэрээ сахиад үлдэж байна даа. 
Миний охины хооллолт
Охин маань хоолондоо тунчиг сайн үр шүү. Том халбагаар халбагдаад өгөхөөр амаа том ангайж байгаад л үмхээд л байна даа. Ээж нь аль болох чадах чинээгээрээ л амттай, тэжээллэг, чанартай хоол өгөхийг хичээж байнга л эрэл хайгуул хийн хоололтонд нь бүх л зүйлээс нь илүү анхаарал хандуулж байна. 

Өдрийн энгийн хоололтын цэсийг харвал:
  • -       Өглөө нэг аяга луувантай эсвэл төмстэй бантан, дээр нь жаахан масло эсвэл цөцгий хольж өгдөг
  • -       Өдөр мөн адил бантан эсвэл сүүтэй каш
  • -       Орой мөн адил бантан эсвэл сүүтэй каш
  • -       Унтахаасаа өмнө бифидо тараг
  • -       Дундаар нь bebivita олон жимстийн нухаш, тараг, печень, формула найруулдаг сүү
  • -       Унтахдаа бол мөөмөө маш сайн хөхнө дөө
Ээж нь уг нь байхгүй байхдаа формула сүүгээ сайн угаасай гэж боддог боловч даанч үр минь яг санасныг хүртэл уухгүй л байна. гэхдээ яахвээ өөрийнхөн уух хэмжээ нь тэр юм байгаа биз дээ л гэж бодож байгаа л даа. 
Миний охины хийж чаддаг зүйлс
  • -       Энхрийхэн маань явж чадна. Гэхдээ хөлд оруулагч дээрээ маш сайн явна яг л шумахир гэсэн үг. Эрт хөлд орох нуу дээ гэж боддог. Хөлд оруулагч дээрээ бол 7 сартайгаасаа л явж эхэлсэн. 
  •  Чөлөөтэй мөлхөнө.
  • -       Одоо бол юм түшээд чөлөөтэй зогсож байгаа. Өчигдөр харин гараа тавьснаа хэдхэн секунд хий зогссон.  
  • -       Зальтай. Аймаар зальтай. Томчуудын нүүрний хувирлыг өөрийнхөөрөө уншаад хариу үйлдэл үзүүлээд байдаг болсон шүү.
  • -       Худлаа уйлна. Сүүлийн үед нээх худлаа нулимс байхгүй уйлдаг болчихсон байна лээ.
  • -       Сүүлийн нэг долоо хоног аймаар дураараа болж байнааа. Өөрийнхөн хүсэж байгаа хийе гэснийг нь хийлгэхгүй бол шууд уйлаад л, том том ангайж байгаад уйлаад л. Хүссэн зүйлийг нь хийлгэчингүүт шууд инээж байхаар яаах уу хэхэ.
Зээ ээж нь цаг гарган байж охиныхоо тухай бага зүйл тэмдэглэн бичлээ. Миний охин мундаг эрүүл саруул бойжиж өсөн том болж байгаад аав ээж хоёр нь туйлын баяртай байгаа шүү.

Хайртай

0 comments:

Post a Comment