Monday, October 8, 2012

10 сартай


Өнөөдөр 7р сарын 5 юм байна. Охин маань тун удахгүй 5 хоногийн дараа 10 сар хүрэх нь дээ. Миний охин гайхамшигтай адтай охин хэхэ. Үнэхээр инээдтэй элэг аваад хаячихдагийн. Сая нэгдэхь өдөр гулсуур дээр тоглуулсан чинь гулсуур дээр тоглож байгаа нь үнэн инээдтэй. Айлын хүүхдүүд зүгээр л жамаараа гулгаж байхад манай охин л гэж нэг хүн ганцаараа байдгаараа амаа том ангайж байгаад л инээгээд л тэгсэнээ нээх хүн хүн рүү харж НАНАНАНАНА гэж ярьж инээгээд л ёстой хөөрхөн. Хүн бүр харж миний охины сэргэлэн цовоо содон сонин гэдгийг нь гайхаад л байсан даа.

Миний охин гайхамшигтай хөгжлөөс:
-       - 9 сар хагастайд нь дээд талын шүд цухуйсан. Одоо тэр шүд нь улам хөөрхөн гарчихсан ингээд миний охин 4 хөөрхөн эгдүүтэй цахиуртай болж байна даа.

Ингэж бичээд л би охиныхоо 10 сартайгаас хойш 1 сар 1 ой хүртэл юу ч бичээгүй байна. Үгүй ээ мөн залхуу ээж шүү.

0 comments:

Post a Comment